“17 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум” зохион байгуулагдав

2026/11/3
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Илтгэл тавьж буй нийгэмлэгийн тэргүүн Шимада Казүко
 10 дугаар сарын 31-ний өдөр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд тус ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан “17 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум”-д Элчин сайд М.Игавахара оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
 Энэхүү симпозиум нь “Япон хэлний боловсролын сүүлийн үеийн бодлого, чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд үүнд “АКРАС” япон хэлний боловсролын нийгэмлэгийн тэргүүн Шимада Казүко “Япон хэлний боловсролын салбар дахь Япон Улсын хууль эрх зүйн тогтолцоо, бодлого чиглэл зэрэг асуудлаар лекц уншихаас гадна оролцсон Монголын япон хэлний багш нар өөрсдийн практик туршлагаасаа танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.