ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма “15 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум”-д оролцов

2023/11/8
1 Симпозиумыг нээж үг хэлж буй Монголын Япон хэлний Багш нарын Холбооны тэргүүн Э.Батжаргал
2 Мэндчилгээ дэвшүүлж буй ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма
   11 дүгээр сарын 5-ны өдөр, ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма Монголын Япон хэлний Багш нарын Холбооноос зохион байгуулж, Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцсон “15 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум”-д оролцов.
   Энэ удаагийн симпозиумд бага, дунд боловсролын байгууллага, их сургуулиудын 50 орчим япон хэлний багш нар оролцож,  Мүкоогава эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Мори Ацүши “Цахим хөмрөгт тулгуурлан үгийн санг заах арга” сэдвээр лекц уншиж, цахим хөмрөгийг ашиглах талаар семинар зохион байгуулагдав.
   ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма мэндчилгээний үгэндээ “Өнөөдрийн симпозиумаар дамжин олж авсан мэдлэг нь япон хэлний боловсролыг улам бүр хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын ирээдүй хойч үеийг авч явах залуу үеийнхэн энэ семинарын үр өгөөжийг хүртэн, япон хэлээ улам бүр сайжруулж, Япон, Монголын найрамдалт, найрсаг харилцааг бэхжүүлэхэд ихээхэн тус дэм болно хэмээн найдаж байна.” гэв.
3 Үндсэн лекц уншиж буй Мүкоогава эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор А.Мори