Монгол Улсад “Нихонго партнерс илгээх хөтөлбөр”-ийн 1-р ээлж хэрэгжих нээлтийн ёслол болов

2026/10/19
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 Япон сангийн Ерөнхийлөгч Ш.Күросава мэндчилгээ дэвшүүлж буй нь
 10 дугаар сарын 16-ны өдөр, Японы Элчин сайдын өргөөнд Монгол Улсад “Нихонго партнерс илгээх хөтөлбөр”-ийн 1-р ээлжийн гишүүд томилогдон ажиллахтай холбогдуулан нээлтийн ёслол боллоо. Тус хөтөлбөр нь Япон сан (Japan Foundation) болон Монгол Улсын Боловсролын яам хооронд байгуулсан cанамж бичгийн хүрээнд хэрэгжих бөгөөд 2026 оны 10 дугаар сараас эхлэн 5 нихонго партнерс Монголд урт хугацаагаар ажиллах юм. Тэд томилогдсон сургуулиуддаа япон хэлний багшийн хичээлд туслахаас гадна япон соёлыг танилцуулах юм.
 Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Нихонго партнерс нь тухайн сургуулийн багш нарын найдвартай түнш болж, хичээл сургалтын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Японы өнөөгийн байдал, соёл, сэтгэл татам онцлогийг сурагчдад шууд хүргэж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чухал үүрэгтэй. Энэ хөтөлбөрөөр дамжуулан Япон, Монголын ирээдүйг авч явах хүүхэд, залуусын нөхөрлөл, харилцаа улам бэхжиж, хоёр орны найрсаг харилцаа цаашид улам хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэв.
 Нээлтийн ёслолд Япон сангийн Ерөнхийлөгч Ш.Күросава, Монгол Улсын Боловсролын яам болоод нихонго партнерсийг хүлээн авах 5 сургуулийн төлөөлөгчид оролцож шинээр ирсэн гишүүдэд амжилт хүсэв.
  • Япон сан “Нихонго партнерс илгээх хөтөлбөр”-ийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Азийн улс орнуудын дунд, ахлах сургуулиудад япон хэлний багшийн туслахаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд 4,000 гаруй гишүүн томилогдон ажилласан байна.
 
3 Нихонго партнерсын төлөөлөл үг хэлж буй нь
4 Дурсгалын зураг