Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 28 дахь удаагийн Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн болов
2022/11/22

11 дүгээр сарын 19-ний өдөр Японы Элчин сайдын яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Гадаад хэлний сургууль болон Япон сан хамтран Монгол дахь Япончуудын эв нэгдэл холбоо ТББ, Монгол дахь Японы худалдааны танхимын дэмжлэгтэйгээр “28 дахь удаагийн Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн” Монгол-Япон төвд зохион байгуулагдлаа. Элчин сайд Х.Кобаяши нээлтэд оролцож үг хэлэхдээ “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэ тэмцээн нь бүх оролцогчдын хувьд өөрийн япон хэлний ур чадвараа сорих, илүү өндөр зорилго өөртөө тавих сайхан боломж болно гэдэгт итгэж байна” гэв. Тус тэмцээний урьдчилсан шалгаруултад тэнцсэн ахлах сургуулийн 9 сурагч, их сургууль, коллежийн 8 оюутан тус бүр өдөр тутамд суралцаж ирсэн үр дүн, уранаар илтгэх урлагийг харууллаа. Шилдэг 8 оролцогч /дор дурдсан/ дэд шагнал болох JENESYS хөтөлбөрөөр японд аялж, япон оронтой танилцах эрхээр шагнагдлаа.
【Ахлах сургуулийн хэсэг】
Нэгдүгээр байрт Дархан Эмпати сургууль, Л.Энхнаран
Хоёрдугаар байрт 23-р сургууль, Ч.Хулан
Гутгаар байрт 18-р сургууль, Г.Батбилгүүн
Тусгай байрт Шинэ-Монгол Харумафүжи сургууль, Б.Цолмонгэрэл
【Их сургуулийн хэсэг】
Нэгдүгээр байрт МУИС ХЗС Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төв, Ч.Минжбулган
Хоёрдугаар байрт Шинэ-Монгол Технологийн коллеж, А.Тайван
Гутгаар байрт МУИС ХЗС Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төв, Х.Соёлмаа
Тусгай байрт Монгол Коосэн Технологийн коллеж, М.Хүслэн