“Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн 2 дахь жилийн гэрээнд гарын үсэг зурав

2026/3/25
1 Гэрээнд гарын үсэг зурав
2 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
 3 дугаар сарын 24-ний өдөр, Японы Элчин Сайдын өргөөнд “Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих "Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн 2 дахь жилийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал М.Тоёда нар гарын үсэг зурав.
 Японы Хүүхдийг Ивээх Сан нь “Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн 1 дэх жилийн үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын 3 дүүрэг (Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан) болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажилласан. Энэ удаа батлагдсан төслийн 2 дахь жилийн хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг хүргэж буй өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих юм. Мөн төсөлд хамрагдсан байгууллагууд өмнө нь төсөлд хамрагдаагүй байгууллагуудад мэдлэг туршлагаа хуваалцах замаар төслийн үйл ажиллагааг тогтвортой өргөжүүлэн тэлэх боломжтой байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2027 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хэрэгжих ба нийт 664,555 ам.долларын санхүүжилт олгох юм.
 ※ Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.
3 Дурсгалын зураг