Элчин сайд М.Игавахара Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай уулзалт хийв

2024/4/8
1 Элчин сайд М.Игавахара болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян
 4 дүгээр сарын 4-ний өдөр,Элчин сайд М.Игавахара ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян уулзан, Япон Монгол хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Монгол Улсад нүүрлэсэн зудын хүндрэлийг даван туулахад зориулж Япон Улсын Засгийн газраас 3 сард үзүүлсэн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлэхийн хамт, хүлээн авсан дулаан бүтээлэг болон бусад зүйлсийг хэрэгцээтэй газар нь бүрэн дүүрэн зориулах болно хэмээн онцлов.
 Элчин сайд М.Игавахара 1 сард Япон Улсын Ишикава мужийн Нотогийн хойгт болсон газар хөдлөлтөд Монголын ард түмнээс үзүүлсэн халуун дулаан сэтгэлийн тусламж болон хандивт талархлаа илэрхийлэн хүнд хэцүү цагт бие биендээ харилцан дэмжлэг үзүүлдэг хоёр орны энэхүү найрсаг харилцааг цаашдаа ч хадгалж авч явах нь чухал хэмээв.