Газар хөдлөлтийн гамшгийн үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах сургалтын “Virtual reality” төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
2024/6/18

6 дугаар сарын 17-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт “ЖАЙКА”-гийн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн 2-р шатны хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах сургалтын “VR” төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдаж, тус яамны Дэд тэргүүн Ш.Кикүма, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нар оролцов.
Тус арга хэмжээний үеэр хүлээлгэн өгсөн “VR” төхөөрөмжийг хүүхдүүд туршилтаар зүүж үзсэн бөгөөд “Хүчтэй газар хөдлөлтийг биеэр мэдрэх нь аймар байсан ч газар хөдлөлт гэж юу болох, газар хөдлөлт болсон тохиолдолд ус тогоо салгаж, ширээн доогуур нуугдах ёстой зэргийг мэдэж авсан” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Тус “VR” төхөөрөмжийг Улаанбаатар хотод 6, Эрдэнэт болон Дархан хотын гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд тус тус 4-ийг хуваарилсан бөгөөд гамшгаас хамгаалах мэдлэгийг иргэдэд олгоход ашиглагдах юм.