Элчин сайд М.Игавахара Диспетчерийн үндэсний төвтэй танилцав

2025/5/9
1 Гүйцэтгэх захирал Г.Балжинням товч танилцуулга хийв
2 Диспетчерийн удирдлагын өрөөтэй танилцав
 5 дугаар сарын 6-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-тэй танилцав. Тус төв нь Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн сүлжээний ажиллагааг хариуцдаг ба Япон Улсын Засгийн газар нь, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эрчим хүчний системийг тогтворжуулах төсөл”-өөр дамжуулан чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж үзүүлж байгаа билээ.
 Элчин сайд М.Игавахара тус төвийн гүйцэтгэх захирал Г.Балжиннямаас байгууллагын товч танилцуулга болон ЖАЙКА-гийн тусламжийн үр дүнгийн талаар тайлбар авч төв хяналтын өрөө болон лабораторийг үзэв. Энэ үеэр Япон Улсын тусламжаар олгосон эрчим хүчний сүлжээний ажиллагаанд симуляци хийх зориулалттай төхөөрөмж нь Улаанбаатар хотын эрчим хүчний системийг тогтворжуулахад үр дүнтэй ашиглагдаж байгаатай танилцлаа.
 
3 Дурсгалын зураг