Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
2026/11/17
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
Мэндчилгээ дэвшүүлж буй Профессор К.Окада
11 дүгээр сарын 17-ны өдөр, МУИС-д “Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал” зохион байгуулагдаж, нээлтийн үеэр Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв.
Тус эрдэм шинжилгээний хурал энэ жил мэндэлсний 120 жилийн ой тохиож буй Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн уран бүтээлийн баялаг өв, хувь нэмрийг алдаршуулах үүднээс зохион байгуулагдсан бөгөөд Монголын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдаас гадна өнгөрсөн жил Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртсэн гадаадын гурав дахь иргэн болох Япон-Монголын утга зохиолын нийгэмлэгийн тэргүүн, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор К.Окада тэргүүтэй олон улсын судлаачид нэгэн дор хуран цуглаж, Д.Нацагдоржийн уран бүтээлтэй холбоотой тавьсан илтгэлүүдэд тулгуурлан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.