Элчин сайд М.Игавахара "Налайх эрүүл мэндийн төв"-ийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2024/4/24
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Шадар сайд С.Амарсайхан
 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Төрийн ордонд "Налайх эрүүл мэндийн төв" үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Элчин сайд М.Игавахара оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
   Энэ үеэр Элчин сайд М.Игавахара мэндчилгээндээ олон жилийн турш тасралтгүй тус дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж ирсэн Налайх эрүүл мэндийн төвийн хамт олон, амжилтад хүндэтгэл илэрхийлэн, дараагийн 100 жилдээ улам бүр хөгжин дэвшиж, дүүрэг, орон нутгийн иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улам чанаржуулах нь чухал болохыг онцлон дурдав.
   Япон Улсын Засгийн газраас 2022 оны “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус төвд мэс заслын дуран нийлүүлж байсан юм.