Элчин сайд М.Игавахара мод тарих өдөрлөгт оролцов

2024/5/14
1
2
    5 дугаар сарын 12-ний өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д Гадаад харилцааны яам болон Налайх дүүргийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан мод тарих өдөрлөгт оролцлоо.
 
    Энэхүү мод тарих төслийг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, Гадаад харилцааны яам, Налайх дүүргийн ЗДТГ болон тус дүүргийн иргэд хамтдаа хэрэгжүүлж буй юм.
 
    Нийтээр хэрэгжүүлж буй уг хөдөлгөөн нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны нэг болж цааш үргэлжлэн улам өргөжихийг хүсэж байна.
3
4