Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн арга хэмжээ болов

2023/6/13
1 Мэндчилгээ үг дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Мэндчилгээ үг дэвшүүлж буй Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн захирал Мацүо Ёо
   6 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши МУИС-д болсон Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн арга хэмжээнд оролцов.
   Тус төв нь Нагоягийн их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд 2006 онд байгуулагдан Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны гол цөм болж олон чадварлаг хүний нөөцийг бэлтгэж ирсэн. Энэ өдөр төгсөлтөө хийж буй 13 дахь удаагийн 8 төгсөгчид 5 жилийн хугацаанд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн үндсэн хичээлийн зэрэгцээ япон хэл, японы эрх зүйг судалж ирсэн.
   Элчин сайд Х.Кобаяши “Өнөөг хүртэлх хичээл зүтгэл, туршлагадаа тулгуурлан бахархал дүүрэн далавчаа өргөн дүүлэн нисээрэй” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
3 Мэндчилгээ үг дэвшүүлж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа
4 Төгсөгчдийн хамт
5 Дурсгалын зураг