Элчин сайд М.Игавахара МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн баярт оролцов

2024/6/13
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Төгсөгчид
 6 дугаар сарын 10-ны өдөр, Элчин сайд М.Игавахара МУИС-д болсон Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн баярт оролцов.
 Тус төв нь Нагоя их сургууль болон Монгол Улсын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2006 онд байгуулагдсан бөгөөд Монгол дахь японы эрх зүйн судалгааны түшиц байгууллага гэдгээр нь хүмүүс мэдэх болсон. Энэхүү төгсөлтийн баярт Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн захирал Мацүо Ёо зэрэг Япон, Монголын харилцаатай холбоотой олон хүндтэй зочид хүрэлцэн ирж, сургуулиа дүүргэж буй 8 төгсөгчдийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөв.
 Элчин сайд М.Игавахара баяр хүргэн дэвшүүлсэн мэндчилгээндээ “Япон, Монголын хууль зүйн мэдлэг эзэмшсэн, алсын хараатай, чадварлаг залуус Та бүхэн цаашид хоёр орныг холбох гүүр болон амжилт гаргана хэмээн найдаж байна” хэмээв.
3 Дурсгалын зураг