Япон Улсын ЭСЯ-ны Түр Хамаарагч К.Кондо МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн баярт оролцов
2026/6/16
Мэндчилгээ дэвшүүлж буй Япон Улсын ЭСЯ-ны Түр Хамаарагч К.Кондо
Дурсгалын зураг
6 дугаар сарын 12-ны өдөр, Япон Улсын ЭСЯ-ны Түр Хамаарагч К.Кондо МУИС-д болсон Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөлтийн баярт оролцов.
Тус төв нь 2006 онд байгуулагдсан ба энэ жил 20 жилийнхээ ойтойгоо золгож байгаа ба Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлэн 2024 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртсэн билээ.
Япон Улсын ЭСЯ-ны Түр Хамаарагч К.Кондо баяр хүргэн дэвшүүлсэн мэндчилгээндээ “Япон болон Монгол хоёр улсын хууль, эрх зүйг судалсан чадварлаг залуучууд Та бүхэн нийгмийн ёс зүй, хэм хэмжээг сахиулах боловсон хүчний хувиар амжилттай сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд сургуулиа дүүргэж буй 10 төгсөгчдийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөв.