Монгол дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов

2025/9/26
1 Элчин сайд М.Игавахара баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 Өргөмжлөлийг гардуулав
 9 дүгээр сарын 25-ны өдөр, Элчин сайдын өргөөнд Монгол дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд 2024 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
 Тус төв нь 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяанд байгуулагдсан цагаасаа хойш япон хэл дээр Японы хууль эрх зүйн боловсрол, сургалт судалгаа хийж, өнөөг хүртэл 15 үеийн 113 оюутан бэлтгэн гаргасан байна. Эдгээр төгсөгчдийн олонх нь эдүгээ их сургуулийн багш, судалгааны хүрээлэн зэрэг төр захиргааны байгуулагад хууль, эрх зүйн чиглэлээр ажиллахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.    
3 Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн захирал Ё.Мацүо мэндчилгээ дэвшүүлж буй нь
4 МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа мэндчилгээ дэвшүүлж буй нь
5 Дурсгалын зураг