Элчин сайд Кобаяши Нагоягийн их сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөр (ASCI)-т элсэн орох ёслолд оролцов
2023/11/3
10 дугаар сарын 30-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Туушин зочид буудалд болсон Нагоягийн их сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөр (ASCI)-т элсэн орох ёслолд оролцов.
Элсэлтийн ёслолд Элчин сайд Кобаяши, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Танака, Нагоя их сургуулийн дэд ерөнхийлөгч Мизутани, ASCI-ийн захирал Ямаүчи, удирдагч багш нар, тус сургуулийн холбогдох хүмүүс болон шинээр элсэж буй 4 оюутан, мөн тэдний ажлын газрын хүмүүс оролцов.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Та бүхэн их ажлын дундуур Нагоягийн их сургуулийн энэхүү хөтөлбөрт хамрагдан өөрийн мэргэжлийн дагуу судалгаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад гүн хүндэтгэл илэрхийлье. Энэхүү Та бүхний чин эрмэлзлэл нь Монголын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулан, Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна." хэмээв.
ASCI нь Монголд ажиллангаа докторын зэрэг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил Эдийн засаг, хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, ШУА, МУИС-иас нийт 4 оюутан элсэн суралцах гэж байна.