Нагояа их сургууль, МУБИС-ийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээ
2023/9/14

9 дүгээр сарын 12-ны өдөр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Нагояа их сургууль, МУБИС-ийн хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулагдаж, тус ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Ё.Ито оролцов.
Нагояа их сургууль нь МУБИС-тай хамтран Монголын тусгай хэрэгцээтэй хүүхдийн боловсролтой холбоотой судалгааг хийж ирсэн. Улмаар 2016 онд МУБИС-д “Хүүхдийн хөгжлийг дэмжих сектор”-ыг байгуулснаас гадна “Танака Бине оюун ухааны сорил”-ын монгол хувилбарыг хамтран боловсруулсан нь хүүхэд нэг бүрд хүрч, тэдний хөгжлийг дэмжих зорилготой аж.