Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо ШУТИС-ийн харъяа Технологийн коллежийн “Мэдээлэл Технологийн өдрүүд”-ийн хаалтын арга хэмжээнд оролцов
2026/4/7
ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаагийн хамт
К.Кондо мэндчилгээ дэвшүүлэв
4 дүгээр сары 3-ны өдөр Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо ШУТИС дээр 7 хоногийн турш зохион байгуулагдсан Коосэн Технологийн коллежийн “Мэдээлэл технологийн өдрүүд”-ийн хаалтын арга хэмжээнд оролцлоо. Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан тус арга хэмжээний үеэр Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа зочноор оролцон, сонирхолтой яриа өрнүүлснээс гадна оюутнууд судалгааны ажил, сурсан мэдлэг, технологийн чадвараараа өрсөлдөн оролцсон олон төрлийн тэмцээнийг дүгнэн танилцуулж шагнасан юм.
Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа оюутан залууст урам өгч яриа хийв
Шагнал гардуулах үеэр
