Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Цэцэрлэг болон боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон Улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2022/12/6

12 дугаар сарын 5-ны өдөр, Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Элчин сайдын яам, Улсын Их Хурал хамтран Монгол Улсын Консерваторийн дэмжлэгтэйгээр Күнитачигийн хөгжмийн их сургуулийн профессор Цүда Масаюкигийн “Японы сургуулийн хөгжмийн боловсрол”-ын талаарх цахим илтгэлийг зохион байгууллаа (Профессор цахимаар оролцов).
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг мэндчилгээндээ “Өнөөдрийн хэлэлцүүлэг боловсролын салбарт хүчин зүтгэж буй багш нарт төдийгүй, УИХ-ын Боловсролын тогтолцооны шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” гэв. Мөн Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ “Профессор Цүдагийн илтгэл хөгжмийн боловсролын чиглэлээр ажиллаж буй холбогдох хүмүүсийн заах арга зүй, судалгаа шинжилгээнд томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ Япон, Монгол хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нээнэ найдаж байна” гэв.
Профессор Цүда Япон дахь сургуулийн хөгжмийн боловсролын эрхэм зорилго, өнөөгийн нөхцөл байдал зэргийг бодит жишээн дээр тулгуурлан ойлгомжтойгоор тайлбарлахын зэрэгцээ сургалтын хөтөлбөрт тулгуурласан хөгжмийн боловсролын талаар танилцуулах зэргээр Монголын Боловсролын тогтолцооны шинэчлэлд хэрэг болохуйц Японы туршлагын талаар танилцууллаа. Илтгэлийн дараа профессор Цүда болон хэлэлцүүлэгт оролцогчдын дунд илэн далангүй асуулт хариулт явагдлаа.
Монгол Улсын Консерваторт зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын холбогдох хүмүүс болон сургууль, цэцэрлэгийн багш нар зэрэг боловсролын салбарт ажиллаж буй 130 гаруй хүн оролцлоо.