“Сакүра” Олзлогдсон япон иргэдийн дурсгалын музейн нээлтийн арга хэмжээ
2022/8/5

8 дугаар сарын 4-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Сакүра” Олзлогдсон япон иргэдийн дурсгалын музейн нээлтийн арга хэмжээнд оролцов.
Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн нь дэлхийн 2-р дайны дараа олзлогдсон олон япон иргэд чулуу зүсэх ажилд хүчээр дайчлагдан ажиллаж байсан газар юм. Цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулсан С.Өлзийтогтох олзлогдсон япон иргэд Улаанбаатар хотын дэд бүтцийг барьж байгуулах зэрэг ажилд хүчээ дайчлан ажиллаж байсан тухай баримт сэлт цуглуулан монгол, япончуудын хүсэл эрмэлзлээр уг гэр музейг хамтдаа байгуулжээ. Нээлтэд тухайн үед олзны япончуудыг харгалзаж байсан Г.Чогсомжав гуай (98) ч мөн Сэлэнгэ аймгаас зорин ирж тэр үед болсон бодит явдал, ховор нандин дурсамжаасаа хуваалцсан юм.
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Энэхүү музейг олон хүн зорин ирж, тухайн үеийн олзлогдсон япон иргэдэд оюун бодлоо хандуулж, энх тайвны ач холбогдлыг дахин нэг мэдрэх боломж олгоосой” хэмээв.