Монгол Улсын иргэн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журам

2023/7/6
   Монгол Улсын иргэнд богино хугацааны олон удаагийн визийг доорх журмын дагуу олгоно.
   Япон Улсад нэг удаа 15 эсвэл 30 хоног хүртэлх хугацаагаар зорчих хамгийн уртдаа 5 жилийн хугацаатай олон удаагийн визийг олгоно. Япон Улсад зорчих хугацаанд ашиг орлого олох үйл ажиллагаа явуулах мөн цалин урамшуулал авахыг хүлээн зөвшөөрөхгүй.
 
1. Виз мэдүүлэгчид тавигдах шаардлага
   ICAO (Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага)-оос хүлээн зөвшөөрөгдсөн энгийн болон цахим гадаад паспорт эзэмшигч олон удаагийн виз мэдүүлэгч нь Монгол Улсын иргэн байх бөгөөд доорх шаардлагын аль нэгийг хангасан байх шаардлагатай.
(1) Япон Улсад сүүлийн 3 жилийн хугацаанд “богино хугацаа”-аар зорчсон мөн  зорчих зардлаа гаргах санхүүгийн бүрэн чадамж бүхий иргэн
(2) Япон Улсад сүүлийн 3 жилийн хугацаанд “богино хугацаа”-аар зорчсон мөн “Их-7 буюу G7”-ийн бүлгийн гишүүн орнуудад (Японоос бусад)-д богино хугацаагаар олон удаа зорчиж байсан иргэн
(3) Санхүүгийн өндөр чадамжтай иргэн
(4) Дээрх (3)-т заасан иргэний эхнэр/нөхөр болон түүний үр хүүхэд 

2. Виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт
(1) Япон Улсад сүүлийн 3 жилийн хугацаанд “богино хугацаа”-аар зорчсон мөн  зорчих зардлаа гаргах санхүүгийн бүрэн чадамж бүхий иргэн бүрдүүлэх бичиг баримт дээр дурдсан 1(1)
а. Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас
б. Гадаад паспорт
в. Сүүлийн 3 жилийн хугацаанд Япон Улсад зорчсон “богино хугацаа”-ны виз болон хилээр нэвтэрсэн дардас бүхий хүчинтэй эсвэл хуучин гадаад паспорт
г. Виз мэдүүлэгчийн санхүүгийн чадамжийг нотлох бичиг баримт (Орлого нотлох бичиг баримт, дансны хуулга, дансны тодорхойлолт эсвэл татвар төлөлтийн бичиг баримт зэрэг)
д. Виз мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт (Зөвхөн хөдөлмөр эрхэлдэг хүнд хамаарна.)
е. Олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт
ё. (Монгол улсаас өөр улсад амьдарч байх тохиолдолд) Тухайн улсад хууль ёсны дагуу амьдарч буйгаа нотлох бичиг баримт
(2) Сүүлийн 3 жилийн хугацаанд богино хугацаагаар Япон Улсад зорчсон мөн “Их-7 буюу G7”-ийн бүлгийн гишүүн орнуудад (Японоос бусад) богино хугацаагаар олон удаа зорчиж байсан иргэн бүрдүүлэх бичиг баримтдээр дурдсан 1(2)
а. Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас
б. Гадаад паспорт
в. Сүүлийн 3 жилийн хугацаанд Япон Улсад зорчсон “богино хугацаа”-ны виз болон хилээр нэвтэрсэн дардас бүхий хүчинтэй эсвэл хуучин гадаад паспорт
г. Сүүлийн 3 жилийн хугацаанд богино хугацаагаар G7-ийн гишүүн (Японоос бусад) орнуудад олон удаа зорчсон “богино хугацаа”-ны виз болон хилээр нэвтэрсэн дардас бүхий хүчинтэй эсвэл хуучин гадаад паспорт
д. Виз мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт (Зөвхөн хөдөлмөр эрхэлдэг хүнд
хамаарна.)
е. Олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт
ё. (Монгол улсаас өөр улсад амьдарч байх тохиолдолд) Тухайн улсад хууль ёсны дагуу амьдарч буйгаа нотлох бичиг баримт
(3) Санхүүгийн өндөр чадамж бүхий иргэн бүрдүүлэх бичиг баримтдээр дурдсан 1(3)
а. Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас
б. Гадаад паспорт
в. Виз мэдүүлэгчийн санхүүгийн чадамжийг нотлох бичиг баримт (Орлого нотлох бичиг баримт, дансны хуулга, дансны тодорхойлолт эсвэл татвар төлөлтийн бичиг баримт зэрэг)
д. Виз мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт
е. Олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт
ё. (Монгол улсаас өөр улсад амьдарч байх тохиолдолд) Тухайн улсад хууль ёсны дагуу амьдарч буйгаа нотлох бичиг баримт
(4) Дээр дурдсан 1(3)-т заасан Санхүүгийн өндөр чадамжтай иргэний эхнэр/нөхөр болон түүний үр хүүхэд бүрдүүлэх бичиг баримт
а. Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас
б. Гадаад паспорт
в.Эхнэр/нөхөр, үр хүүхэд болохыг нотлох бичиг баримт
Дээр дурдсан 1(3)-аас тусдаа виз мэдүүлэх тохиолдолд дээр дурдсан 2(3)-т заасан Санхүүгийн өндөр чадамжтай иргэний бүрдүүлэх материалын в. болон д.-д заасан бичиг баримт
※Дээр дурдсан 1(3)-т заасан иргэн Япон улсад зорчих олон удаагийн хүчинтэй визтэй байх тохиолдолд уг гадаад паспортын хуулбар (хувийн мэдээлэл бүхий хуудас болон Япон улсад зорчих олон удаагийн хүчинтэй виз)-ыг авч ирэх
г. (Монгол улсаас өөр улсад амьдарч байх тохиолдолд) Тухайн улсад хууль ёсны дагуу амьдарч буйгаа нотлох бичиг баримт
   Мөн үүнээс гадна консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл нэмэлтээр материал шаардана.

3. Бусад
   Энэхүү богино хугацааны олон удаагийн виз олгох журмыг Япон Улсын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэдэд хамааралтай болно. Та бүхэн нэмэлт тодруулга авахыг хүсвэл өөрт ойр байрлах Япон Улсын Элчин сайдын яаманд хандана уу. Мөн виз мэдүүлэгч өөрийн оршин сууж буй газраасаа хамгийн ойр байрлах Япон Улсын Элчин сайдын яамны консулын хэлтэст виз мэдүүлнэ.
   Зарим тохиолдолд консулын шийдвэрээр нэг удаагийн виз олгох тохиолдол байдгийг анхаарна уу.
 
Тодорхой хэмжээний өндөр орлоготой иргэн
богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журам
 
   Дараах нөхцлийг хангасан нэн өндөр орлоготой Монгол Улсын иргэн олон удаагийн виз (Япон Улсад нэг удаа 90 хоног хүртэлх хугацаагаар зорчих 5 жилийн хугацаатай) мэдүүлэхдээ доорх бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
   Виз эзэмшигч нь олон удаагийн визээр Япон Улсад зорчих хугацаанд ашиг орлого олох ямар нэгэн үйл ажиллагаа явуулах мөн цалин урамшуулал авахыг хориглоно.


1. Виз мэдүүлэгчид тавигдах шаардлага
(1) Тодорхой хэмжээний өндөр орлоготой иргэн
(2) Дээрх иргэний ойрын хамаарал бүхий хүн (Эхнэр/нөхөр, үр хүүхэд, эцэг эх, өвөө эмээ, хүргэн бэр, ач зээ, эхнэр/нөхрийн эцэг эх, өвөө эмээ, хамт амьдарч буй төрсөн болон эхнэр/нөхрийн төрсөн ах дүү)
(2)-т заасан иргэд (1)-т заасан иргэнтэй хамт виз мэдүүлэх. Эсвэл (1)-т заасан иргэн олон удаагийн хүчинтэй визтэй байх шаардлагатай .

2. Виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт
   Визийг шийдвэрлэх явцад зарим тохиолдолд консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
(1) Тодорхой хэмжээний өндөр орлоготой иргэн бүрдүүлэх бичиг баримт
а. Гадаад паспорт
б. Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас
в. Виз мэдүүлэгч нэн өндөр орлоготой болохоо нотлох бичиг баримт
※Хадгаламжийн дэвтэр, дансны сүүлийн 6 сарын хуулга, татварын тодорхойлолт зэрэг. Мөн шаардлагатай тохиолдолд, тэтгэврийн тодорхойлолт, газар эзэмшил, өмчлөлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хувьцааны ногдол ашгийн тодорхойлолт, ажлаас гарсны тэтгэмжийн тодорхойлолт, хөрөнгө өвлүүлсний гэрчилгээ, түрээсийн гэрээ зэрэг.
г. Олон удаа зорчих шаардлагыг нотлох бичиг баримт.
д. Гадаад Улсад оршин сууж байгаа бол тухайн улсад хууль ёсны дагуу амьдарч буйг нотлох бичиг баримт.
(2) (1)-т заасан нэн өндөр орлоготой иргэний ойрын хамаарал бүхий иргэн
а. Гадаад паспорт
б. Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас
в. (1)-ийн ойрын хамаарал бүхий хүмүүс болохыг нотлох бичиг баримт
※Тодорхой хэмжээний өндөр орлого бүхий иргэний олон удаагийн визний хуулбар (1.(1)-ээс тусдаа виз мэдүүлэх тохиолдолд)
д. Гадаад Улсад оршин сууж байгаа бол тухайн улсад хууль ёсны дагуу амьдарч буйг нотлох бичиг баримт.
 
 
Бизнес/олон улсад танигдсан нэр хүндтэй
зүтгэлтэн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журам
 
   Дор дурдсан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн нь бизнесийн зорилгоор зорчих болон соёл урлагийн зүтгэлтэн, эрдэмтэд (Япон Улсад зорчих хугацаа нь нэг удаад 90 хоногоос хэтрэхгүй байх. Визний хүчинтэй хугацаа нь 1 жил, 3 жил болон 5 жил байна.) нь богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
   Олон удаагийн визээр Япон Улсад байх хугацаанд ямар нэгэн ашиг орлого олох үйл ажиллагаа эрхлэх мөн цалин урамшуулал авахыг хориглоно. Мөн бизнесийн зорилгоор олгогдсон уг визийг дараа удаад Япон Улсад зорчихдоо аялалын болон ах дүү төрөл садангийндаа зочлох зорилгоор ашиглаж болно. 
 
Виз мэдүүлэгчид тавигдах шаардлага
1. Бизнесийн зорилгоор зорчих иргэд
   Дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан Монгол Улсын иргэн болон түүний гэр бүл (Зөвхөн эхнэр, нөхөр, үр хүүхэд)
   (1) Улсын компани, Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн ажилтан
   (2) Нээлттэй хувьцаат компаний (Гуравдагч орон бүс нутаг хамаарна) үндсэн
ажилтан 
   (3) Японы ЭСЯ болон Ерөнхий Консулын газар байрладаг хотод байдаг Японы худалдаа аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны гишүүн компани (төлөөлөгчийн газрууд) мөн төв компани нь Японд байдаг эсвэл Японд холбоо барих хаягтай Японы хөрөнгө оруулалттай компаний үндсэн ажилтан
   (4) Японы нээлттэй хувьцаат компаний хөрөнгө оруулалттай компани, охин компани, салбар компаний үндсэн ажилтан
   (5) Японы нээлттэй хувьцаат компанитай байнгын хамтын ажиллагаатай компаний үндсэн ажилтан
   (6) Сүүлийн 3 жилийн хугацаанд бизнесийн зорилгоор Япон улсад зорчсон мөн сүүлийн 3 жилийн хугацаанд Японоос бусад G7-ийн бүлгийн орнуудад богино хугацаагаар хэд хэдэн удаа зорчсон байх.
   (7) Сүүлийн 3 жилийн хугацаанд бизнесийн зорилгоор 3-аас дээш удаа Япон Улсад зорчсон иргэн.
 
2. Олон улсад танигдсан нэр хүндтэй зүтгэлтэн
   Дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан иргэн болон түүний гэр бүл (Зөвхөн эхнэр, нөхөр,үр хүүхэд)
   (1) Олон улсад гавьяа зүтгэл нь үнэлэгдсэн дүрслэх урлаг, утга зохиол, дуу хөгжим, бүжиг гэх мэт салбарын уран бүтээлч, хүмүүнлэгийн ухаан (уран зохиол, хууль, эдийн засаг) болон байгалийн шинжлэлийн салбар (шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан гэх мэт) –ны эрдэмтэд.
   (2) Өмгөөлөгч, мэргэшсэн нягтлан бодогч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөх хуульч, нотариатч, дотоодод болон олон улсад эмчлэх эрх бүхий үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй хүн.
   (3) Мэргэжлийн болон сонирхогчийн спортын төрөлд өндөр амжилт гаргасан тамирчин.
   (4) Их,дээд сургуулийн багш болон түүнээс дээш албан тушаалтай үндсэн ажилтан.
   (5) Улсын болон олон нийтийн судалгаа шинжилгээний хүрээлэн, урлагийн галерей, болон музей, номын сангийн хэлтсийн даргатай дүйцэх эсвэл түүнээс дээш албан тушаалтан.
   (6) Улсын Их Хурлын гишүүн, төрийн албан хаагч, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, орон нутгийн төрийн албан хаагч.
 
Виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт
Консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл, доор дурдсанаас бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
Бизнесийн зорилгоор зорчих
Хурал зөвлөгөөн,албан ажлын уулзалт, гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний дараах үйлчилгээ,бизнес сурталчилгаа, зах зээлийн судалгаа гэх мэт.
Урлаг соёлын зүтгэлтэн, эрдэмтэн
Соёл, спортын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагаа, солилцоо, эрдэм шинжилгээний хамтарсан хурал зөвлөгөөн зэрэгт оролцох.
● Гадаад паспорт
●Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас.
●(1)-(7) заасан шаардлагын аль нэгийг хангаж байгааг нотлох бичиг баримт. 
※(6) ба (7)-д заасан мэдүүлэгч нь ажлын газрын тодорхойлолт болон сүүлийн 3 жилийн хугацаанд G7-ийн бүлгийн гишүүн орнуудад зорчсоныг батлах богино хугацааны виз, хилийн шалган нэвтрүүлэхийн тамга дардас бүхий одоо ашиглаж байгаа болон өмнө нь ашиглаж байсан гадаад паспорт
● эхнэр, нөхөр, үр хүүхэд байх тохиолдолд хоорондын хамаарлыг нотлох бичиг баримт
※гэр бүлийн гишүүн нь богино хугацааны олон удаагийн виз эзэмшигчээс тусдаа виз мэдүүлэх бол визний хуулбарыг хавсаргана
● Гадаад паспорт
●Цээж зураг бүхий виз мэдүүлгийн хуудас.
●(1)-(6) заасан шаардлагын аль нэгийг хангаж байгааг нотлох бичиг баримт.
●Эхнэр, нөхөр, үр хүүхэд байх тохиолдолд хоорондын хамаарлыг нотлох бичиг баримт
※Гэр бүлийн гишүүн нь богино хугацааны олон удаагийн виз эзэмшигчээс тусдаа виз мэдүүлэх бол визний хуулбарыг хавсаргана
Материалыг шалгаж үзсэний үндсэн дээр богино хугацааны нэг удаагийн виз шийдвэрлэж болно.