Богино хугацааны олон удаагийн виз

2023/7/6
 
ҮНДСЭН ШАЛГУУР
Дараах шалгуурыг хангасан хүн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх боломжтой.
  1. Тухайн жил буюу түүний өмнөх жилд богино хугацааны ангиллын визээр Япон улсад  3 буюу түүнээс дээш удаа зорчиж байсан
  2. Япон улсын хилээр нэвтрэх болон зорчих хугацаандаа тус улсын хууль дүрмийг зөрчиж байгаагүй хүн.
  3. Тодорхой ажил эрхэлдэг, санхүүгийн бүрэн чадамжтай хүн.
 
Анхаарах зүйлс
  • Олон удаагийн визийг зөвхөн энгийн паспорт дээр олгоно.
  • Зарим үед консулын шийдвэрээр нэг удаагийн виз олгох тохиолдол байдгыг анхаарна уу.
Олон удаагийн виз хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт
  1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна)
            Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэг
             гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
  1. Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү)
  2. Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг  виз мэдүүлгийн хуудас дээр наах)
  3. Аяллын хөтөлбөр ( загварыг эндээс татаж аваад аялалын маршрут, байрлах газар ,зочид буудлын нэр, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой дэлгэрэнгүй бичнэ үү.         Жич: Шаардлагатай гэж үзвэл дараа явах хөтөлбөрийг урьдчилсан байдлаар нэмэлтээр авна.
 
  1. Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт                                                       
5.1 Ажлын газрын тодорхойлолт
  • Тухайн компани,байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна. 
  • - Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин
         зэргийг тодорхой тусгасан байна.

5.2 Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох
бичиг баримт (Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, түрээсийн
төлбөрийн баримт  (эх хувь болон хуулбар) QR кодтой гаалийн лавлагаа
болон жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)

5.3 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь, эсвэл НД-ын
төлөлтийн лавлагааг ТҮЦ машинаас авч ирэх (сүүлийн 3 жилийн төлсөн

5.4 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани,байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувь (төрийн өмчит байгууллага бол шаардлаггүй)

5.5 Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт

5.6 Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр (эх хувь болон хуулбарын
хамт).Тэтгэврийн зээлтэй бол зөвхөн зээлийн гэрээний хуулбарыг өгч
 
  1. Виз мэдүүлэгч нь санхүүгийн чадамжаа илтгэх материал болгож өөрийн нэр дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
Үүнд:
     6.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлот
     6.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга
           Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
 
Анхаарах зүйлс
  • Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах үндэслэлийн  нэг болдог тул анхаарна уу.
  • Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
  • Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
  • Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
 
  1. Үндсэн шалгуурын (1)-ээс (3)-т заасан нөхцөлийг хангаж буйг нотлох материал
          Үндсэн шалгуурын (1) нөхцөлийг хангаж буй тохиолдолд, тухайн жил буюу    
           түүний  өмнөх жил Япон улсад зорчиж байсныг нотлох бичиг баримт (Одоогийн
          болон өмнөх паспортын японы визний мэдээлэл (эх хувь болон хуулбар))-ыг
          өгнө.
            
Жич: Мөн виз мэдүүлэгч нь визний хариуг шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг үндсэн материалтай хамт өгөх шаардлагатай .
     Үүнд:  
    1. Өмнө нь олон удаагийн виз авч байсан бол визний хуулбар
  1. Зорчих зардлыг компани даах бол зардал даах тухай тусгасан томилолтын бичиг болон тушаалын хуулбар
  2.  Нийгмийн даатгалын дэвтэр болон хуулбар (Зурагтай хэсэг, сүүлийн 3 жилийн төлөлтэй хэсэг, тушаалын бичилттэй хэсэг эсвэл лавлагаа )
  3. Тухайн компаний татвар төлөлтийн тодорхойлолт, компаний сүүлийн 3 сарын дансны хуулга