“Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн хүрээнд “Монгол Улсын Их Сургуулийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болов
2023/10/20

10 дугаар сарын 20-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Их Сургуульд болсон “Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжсэн “Монгол Улсын Их Сургуулийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд оролцов.
Энэхүү төсөл нь МУИС-ийн 1 ангийг япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори болгон засварлахын хамт орчуулагчийн ур чадвар эзэмшихэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр япон хэлийг сонгон мэргэшиж буй оюутнуудад бодитоор, үр дүнтэй хичээллэх нөхцөл бүрдэх юм.
Энэхүү хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн зүгээс Д.Бадарч захирал болон бусад албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Японы ард түмнээс өгч буй бэлэг болох энэ лабораториос монгол, япон хэлний орчуулагчдыг аль болох олныг төрүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсье.” хэмээв.