Монгол Улсын Их Сургуульд “Орчин үеийн Япон хөгжлийн туршлагыг шинжлэхүй” цуврал лекц зохион байгуулагдав
2022/5/19

5 дугаар сарын 17- ны өдөр, МУИС дээр Япон Улсын Элчин сайдын яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, МУИС хамтран зохион байгуулсан “Орчин үеийн Япон хөгжлийн туршлагыг шинжлэхүй” цуврал лекцийн сүүлийнх нь болох 6 дахь лекцийг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, Монгол-Япон төвийн захирал Ц.Даваадорж болон олон улсын харилцаа, Япон хэлний ангийн оюутнууд зэрэг 50 гаруй хүн оролцлоо.
Элчин сайд Х.Кобаяши арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжилд Японы туршлага хувь нэмэр оруулбал туйлын их таатай байх болно” хэмээв.
Энэхүү лекц нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 5 удаа зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн арга хэмжээг Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хэрэгжүүлж байгаа бөгөөд оюутнууд “Японы ХАЁТ” ,“Дайны дараах Япон Улсын улс төр, гадаад харилцаа”, “Японы боловсролын хөгжил” зэрэг сэдвээр илтгэл тавив.