МУИС-ийн номын санд ном хүлээлгэн өгөв

2025/3/18
1 Ном хүлээлгэн өгсөн гэрчилгээг гардуулав
   3 дугаар сарын 17-ны өдөр Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтсийн дарга Ё.Ито МУИС-ийн номын сангаар зочилж, Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн бодлого, судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “READ JAPAN PROJECT” төслөөр ирүүлсэн нийт 35 тус номыг тус номын сангийн захирал, доктор Г.Цэрэнд хүлээлгэн өглөө. Энэхүү төслөөр дамжуулан дэлхийн олон их сургууль, судалгааны байгууллагуудад Японтой холбоотой англи хэлээрх ном, товхимолуудыг бэлэг болгон илгээдэг бөгөөд энэ нь Японы талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилготой байдаг.
   Дээрх төслийн хүрээнд МУИС-ийн номын сангийн захиалгаар сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 135 номыг хүлээлгэн өгсөн бөгөөд оюутан, судлаачдын япон орны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд ашиглаж байна.