Монгол Улсад Япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдав
2025/12/1
Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч К.Кондо мэндчилгээ дэвшүүлж буй нь
Дурсгалын зураг
Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч К.Кондо 11 дүгээр сарын 28-ны өдөр, Монгол Улсын Их Сургуульд “Монгол Улсад Япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн ёслолын үйл ажиллагаа”-ны хүрээнд зохион байгуулагдсан хүндэтгэлийн хуралд оролцов.
1975 онд Монгол Улсын Их Сургуульд япон хэлний анги нээгдсэнээр Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчнийг албан ёсоор бэлтгэж эхэлсэн. 1990 оны ардчиллаас хойш япон хэл суралцагсдын тоо эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өнөөгийн Япон, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд тэдгээр суралцагсад хувь нэмрээ оруулсаар байна. Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч К.Кондо мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ япон хэлний боловсролыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн багш, судлаач болоод суралцагсдад талархаж, хүндэтгэлээ илэрхийлэхийн сацуу цаашид улам бүр хөгжин дэвжихийг хүсэн ерөөлөө.