МУИС-ийн номын санд ном хүлээлгэн өгөв
2024/9/18
9 дүгээр сарын 16-ны өдөр Дэд тэргүүн К.Кондо МУИС-ийн ректор Б.Очирхуягтай уулзаж, Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Read Japan Project” төслөөс илгээсэн 23 номыг хүлээлгэн өглөө. Уг төсөл нь дэлхийн улс орнуудын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад Япон талаарх англи хэлээр хэвлэгдсэн номыг илгээн Японтой холбоотой ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой байдаг билээ.
Ректор Б.Очирхуяг ном илгээсэнд талархан, оюутнуудын Японы талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд үр дүнтэй ашиглахаа онцлон дурдав.
Ректор Б.Очирхуяг ном илгээсэнд талархан, оюутнуудын Японы талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд үр дүнтэй ашиглахаа онцлон дурдав.