Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтод бараалхав

2026/9/18
 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагаас ойролцоогоор 40 минутын турш, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтод бараалхав.
 1. Талууд хоёр улсын хоорондын болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түнш”-ийн хувиар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ нотоллоо. Гадаад хэргийн сайд Т.Мотэги, 2022 онд Япон, Монгол хоёр улсын төрийн тэргүүний гаргасан хамтарсан мэдэгдлийн үзэл санаанд тулгуурласан, Япон Улс нь хамгийн чухал “Гуравдагч хөрш”-ийн хувьд, агуулгыг баяжуулсан “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай (FOIP)” үзэл санааны дор Монгол Улсын бие даасан байдал болон сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн төлөө тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Үүний хариуд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цаашдаа ч хамгийн ойр дотно “Гуравдагч хөрш” болох Япон Улстай хамтын ажиллагаагаа улам бүр бодитой болгохыг хүсэж буйгаа илэрхийлэв.
 2. Талууд хоёр улсын хоорондын эдийн засгийн солилцоог хөгжүүлэхийн төлөө, төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдааны хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Япон Улсын иений хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан, агаарын холболтын түлхүүр болсон Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх тал дээр хоёр улсын Засгийн газар зарчмын тохиролцоонд хүрснийг сайшаан тэмдэглэж, үүнийг хэрэгжүүлэх чиглэлд хэрэгжилтийн үйл явцыг урагшлуулахаар санал нэгдэв.
https://www.mofa.go.jp/mofaj/a_o/c_m1/mn/pageit_000001_00004.html