Монгол Улсын Морин Хуурын Чуулга байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ

2022/10/11
1 Зүүн гар талаас Морин Хуур Чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, Элчин сайд Х.Кобаяши, Удирдаач Н.Жигжиддорж
2 Баярын концертын үеэр
 10 дугаар сарын 1-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Соёлын төв өргөөнд болсон Монгол Улсын Морин Хуурын Чуулга байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
 Морин Хуурын Чуулга 1997 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Японд тоглолт зохион байгуулснаас хойш Япон болоод дэлхийн олон оронд уран бүтээлээ толилуулж, морин хуурын эгшиг аялгуугаар монгол орны гайхамшгийг дэлхийд таниулан сурталчилж байна. Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан ирэх 11 сарын 30-нд NHK-гийн концертын танхимд тоглохоор төлөвлөж байна.
 Ёслолын арга хэмжээний дараа толилуулсан хүндэтгэлийн концертын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Морин Хуурын Чуулгад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулсан юм.
3 Элчин сайд Х.Кобаяши 11 сард Японд тоглолтоо хийх тус чуулгын хамт олонд урмын үг хэлэв