Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ

2018/11/6
  11 сарын 1 ний өдөр, Монгол улсын Морин хуурын чуулгад Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Морин хуурын чуулгын бүх гишүүд болон тус чуулгыг дэмжин ажиллаж ирсэн холбогдох хүмүүсийн оролцоотойгоор Япон улсын элчин сайдын өргөөнд зохион байгуулагдлаа. Морин хуурын чуулга нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болох 1997 оноос хойш өнөөг хүртэл 35 удаа Япон улсад айлчлан тоглосон бөгөөд Морин хуурын уянгалаг сайхан аялгуугаар хоёр орны ард түмний зүрх сэтгэлийг холбосон билээ. Элчин сайд Такаока, энэ жилийн Япон улсын эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалт дээр хоёр орны төрийн дууллыг Морин хуурын чуулга тоглохоор болсоныг зарлахын хамт тус чуулгын эгшиглүүлэх морин хуурын аялгуу нь цаашдаа ч гэсэн Япон Монгол хоёр орны найрамдалт харилцааг улам өргөжүүлэхийг хүсье хэмээлээ. 
 
Монгол улсын Морин хуурын чуулга
https://ja-jp.facebook.com/MorinkhuurEnsemble/
 
  
Хүндэт зочид болон Морин хуурын чуулгын гишүүд
 
 
Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулж буй
М.Такаока сайд

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач
Д.Түвшинсайхан
 

Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолт

 
 
БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр

Ерөнхий сайд асан Д.Содном


Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин
хөгжмийн зохиолч Н.Жанцанноров


Мэндчилгээ дэвшүүлж буй Япон улс дахь
 Монгол улсын соёлын элч Сато Норико