“Монгорү Цүүшин” сонинд Элчин сайд Х.Кобаяши болон Инвескор компанийн захирал Б.Анхболд нарын ярилцлага нийтлэгдлээ. (4 дэх удаагийн нийтлэл)
2021/12/28
12 сарын 23-ны өдрийн “Монгорү Цүүшин” сонины “Япон, Монголын бизнесийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвийн дор хийгдэж буй цуврал нийтлэлийн 4 дэх дугаарт Монголд санхүү болон барилгын салбарт амжилттай ажиллаж, гадаадад мөн үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй Инвескор компанийн захирал Б.Анхболдтой ярилцлаа. Хүний нөөцийг нэн тэргүүнд тавьж, “Дэлхийгээс харсан Монгол” гэх өнцгөөс монголын эдийн засгийн ирээдүйг харж ажилладаг талаар, мөн Япон Улсад суралцсан хүний хувьд цаашид Япон Улсад суралцахыг зорьж буй хүүхэд, залууст өөрийн туршлагаас хуваалцлаа.
Япон хэл: https://www.montsame.mn/jp/read/285504
Монгол хэл: https://www.montsame.mn/mn/read/284206
Япон хэл: https://www.montsame.mn/jp/read/285504
Монгол хэл: https://www.montsame.mn/mn/read/284206
Ирэх жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. “Монгорү Цүүшин” сонинтой хамтран хэрэгжүүлж буй дээрх цуврал нийтлэлүүд Япон, Монголын бизнесийн харилцааг өргөжүүлэхэд түлхэц болно гэдэгт найдаж байна.