Элчин сайд Х.Кобаяши “Монгорү Цүүшин” сонин 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

2023/11/2
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Э.Содонтогос дарга
2 Гэрэл зургуудыг тайлбарын хамт сонирхож буй Элчин сайд Х.Кобаяши
 10 дугаар сарын 27-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монголын Уран зургийн галерейд болсон “Монгорү Цүүшин” сонин 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
“Монцамэ” агентлагийн дарга Э.Содонтогос нээлтийн мэндчилгээ дэвшүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака болон “Монгорү Цүүшин” сонины анхны редактор Г.Пүрэвсамбуу зэрэг эрхмүүдийн баярын видео мэндчилгээг сонирхуулав.
 Элчин сайд Х.Кобаяшигийн видео мэндчилгээндээ “Элчин сайдын яамны чухал түншийн нэг болох “Монгорү Цүүшин” сониноор дамжуулан цаашид ч чанартай мэдээллийг япон хэлээр уншигч Та бүхэнд хүргэнэ хэмээн найдахын зэрэгцээ “Монцамэ” агентлагийн үйл ажиллагаа улам бүр өргөжин дэвжихийг хүсэн ерөөе.” хэмээв.
 Энэ удаа тавигдсан гэрэл зургуудаас гадна “Монгорү Цүүшин” сонины анхны дугаараас өгсүүлээд хэвлэгдэн гарсан бусад дугаарын хамт “Монгол Японы Хүний нөөцийг хөгжүүлэх төв”-д шилжин 11 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал олон нийтэд сонирхуулах болно. Дипломат харилцаа тогтоосноос хойшх өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, сүмогийн “Монгол башё”, Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ болох “Сүүн зам” бүжгийн наадам зэрэг хоёр орны харилцааны түүхийг эргэн харах гэрэл зургуудыг харах боломжтой.
3 Дурсгалын зураг