2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүлэхээр шийдвэрлэв

2024/1/17
   1 дүгээр сарын 17-ны өдөр, Монгол Улсын Засгийн газар Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 100,000 ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.
   Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол Улсын Засгийн газраас албан захидлаар дамжуулан уг газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол учирсанд чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ удаа ийнхүү тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн нь Япон Улс, Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагаа нягт гүнзгий хөгжиж буйн илрэл бөгөөд Япон Улсын Засгийн газар үүнийг хүндэтгэн хүлээн авахын сацуу гүнээ талархаж байна.