Элчин сайд М.Игавахара Монгол Коосэн Технологийн коллежийн төгсөлтийн баярт оролцов

2026/6/22
1 Монгол Коосэн Технологийн коллежийн захирал М.Сэргэлэн болон төгсөгчдийн хамт
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
   6 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд М.Игавахара Монгол Коосэн Технологийн коллежийн төгсөлтийн баярт оролцлоо.
   Тэрээр энэ жил сургуулиа дүүргэж буй нийт 59 төгсөгчдөд баяр хүргэн, “Монголд ч Японд ч Та бүхнийг дэмжин урмаар тэтгэх олон хүн байдгийг санан, байнга суралцаж, өөрийгөө сорьж, алдаанаас шантралгүй, инженер хүний хувьд өөрийн замаар итгэл төгс алхаарай” гэв.
   Монголд 2014 оноос Японы коосэн загварын Технологийн коллежүүд бий болж, улмаар үйл ажиллагаа явуулж буй орон нутагт 3, УБ хотод 3 нийт 6 коосэн сургуулиас олон шилдэг инженерүүд төгсөн гарсаар байна. Тэднийг Монголын аж үйлдвэрлэлийн салбарыг цаашид авч явах тулгуур хүч, Япон, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ган гүүр болно хэмээн найдаж байна.