Монгол банкнаас зохион байгуулж буй “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
2022/10/11
10 дугаар сарын 6-ны өдөр, Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол банк, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.
Элчин сайд Х.Кобаяши, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин нарын хамт тус бага хуралд оролцлоо.
Элчин сайд Х.Кобаяши нээлтийн мэндчилгээндээ “өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлаар манай хоёр орны эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийнхэн ямар хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа талаар бодитой хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Тус бага хуралд, Монголын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл болон Монголд үйл ажиллагаа явуулдаг Япон компаниудын холбогдох хүмүүс илтгэл тавин оролцлоо. Тус ЭСЯ-аас 3-р нарийн бичгийн дарга Т.Катанода хоёр орны хооронд хараахан байгуулагдаагүй байгаа Япон-Монголын давхар татварын гэрээний ач холбогдлын талаар илтгэл тавив.