Орон нутагт оршин суугч Японы Засгийн газрын тэтгэлэгт оюутнаар суралцах хүсэлтээ цахим бүртгэлийн системээр дамжуулан бүртгүүлж болно.
2022/1/20
2022 оны Японы Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарладаг япон хэл, соёл судлаач, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курст тэтгэлэгт оюутнаар суралцах хүсэлтэй, хөдөө, орон нутагт оршин суугч хүнийг цахимаар бүртгэхээр боллоо.
Элчин сайдын яамнаас тогтоосон хугацаанд хөдөө, орон нутгаас өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй хүмүүст зориулан тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах хүсэлтийг цахим бүртгэлийн системээр дамжуулан хүлээн авна. Эхний ээлжинд хөтөлбөрт бүртгүүлэх нэр, холбогдох мэдээллийг доорх агуулгаар jscholarship1@ul.mofa.go.jp хаягаар илгээнэ үү.
Мэйлийн гарчиг:
2022 оны Япон хэл, соёл судлаач, ЕБС-ын багшийн мэргэжил дээшлүүлэх курст бүртгүүлэх
Мэйлийн агуулга:
1. Овог, нэр
2. Суралцах чиглэл /Япон хэл, соёл судлаач эсвэл ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс/
3. Хувийн мэйл хаяг
4. Иргэний үнэмлэхийг хавсаргах /2 талын мэдээлэл орно/
Цахимаар системээр бүртгүүлэх хүсэлт бүхий дээрх мэйлийг 1-р сарын 24-ний 13:00 цагаас 26-ний 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Мэйл хүлээн авсны дараа хүсэлтээ ирүүлсэн хүмүүст бүртгэлтэй холбоотой бөглөх тусгай линкийг хүн тус бүрд илгээнэ. Тус линкийг мэйлээр илгээх үед өөр бусад спам мэйл хайрцагт орох магадлалтай тул нягтлах шаардлагатайг анхаарна уу. Илгээгдсэн линкийг бөглөж, бүртгүүлэх хугацаа нь УБ хотод бүртгүүлэх материал хүлээн авч дуусах хугацаатай ижил 1-р сарын 27-ны 17:00 хүртэл байна.
★Анхаарах зүйл
-УБ хотод оршин суугч бүртгэл хийх заасан газарт бичиг баримтаа авчирч бүртгүүлнэ.
-Цахим системийн дагуу мэйлээр илгээгдсэн бүртгүүлэх хүсэлт, хавсаргасан мэдээлэлд /иргэний үнэмлэх зэрэг/ дутуу болон алдаатай зүйл гарвал бүртгэл хийгдэхгүй.
-Мэйл хаяг руу дээр зааснаас бусад өргөдөл, бичиг баримтыг шууд илгээх, хавсаргахгүй байхыг анхаарна уу. Мэйлээр ирсэн тохиолдолд түүнийг хүлээж авсанд тооцохгүй.
-Цахим системийн бүртгэл нь дээрх тогтоосон хугацаанд бүртгэл хийх газарт шууд ирэх боломжгүй хүнд зориулж хэрэгжүүлж буй яаралтай арга хэмжээ бөгөөд энэхүү системээр бүртгүүлсэн тохиолдолд ч дараа нь шаардагдах бичиг баримтыг эх хувиар нь гаргуулж авна. Бичиг баримтын эх хувийг хүлээн авах хугацааг жич мэдэгдэнэ.
-Элчин сайдын бусад албаны мэйл хаягаар бүртгэлийг хүлээж авахгүйг анхаарна уу.