2021 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн шалгалт авах талаар

2020/8/5
2021 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бичиг, баримтын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс бичгийн шалгалтыг доорхын дагуу авах тул холбоо барьж байна.


Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийнсонгон шалгаруулалт
 (2020 оны 9 дүгээр сарын 6, 27-ны өдөр)
 
 
Шалгалт авах байр: МУИС-ын 2-р байр
 

 
Шалгалтын хуваарь:
(1) 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр
  Их сургуулийн үндсэн оюутан Коосэн/Техникийн
коллежийн
оюутан
Нийгмийн ухаан Байгалийн ухаан
9:10-10:10 Математик
10:50-11:50 Математик Математик
12:20-13:20 Хими Хими/
Физик

Цугларах: МУИС-ын 2-р байрны үүдэнд
  • Их сургуулийн үндсэн оюутан (Нийгмийн ухаан)    -      8:30
  • Коосэн/Техникийн коллежийн оюутан                      -    10:00
  • Их сургуулийн үндсэн оюутан (Байгалийн ухаан)   -    10:10
 
(2) 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Их сургуулийн үндсэн оюутан, Коосэн/Техникийн коллежийн
оюутнуудын хувьд зөвхөн бичгийн 1 дүгээр шалгалтад тэнцэгсэд хамрагдана

 
  Их сургуулийн үндсэн оюутан Коосэн/Техникийн коллежийн
оюутан
Мэргэжлийн
сургууль
Судлаач
оюутан
Нийгмийн ухаан Байгалийн ухаан
9:10-10:10 Физик/Биологи Математик
10:40-11:40 Англи хэл
12:10-14:10 Япон хэл
 
Цугларах: МУИС-ын 2-р байрны үүдэнд
  • Их сургуулийн үндсэн оюутан (Байгалийн ухаан), мэргэжлийн сургууль -   8:30                             
  • Коосэн/Техникийн коллежийн оюутан                                                           - 10:00
  • Их сургуулийн үндсэн оюутан (Нийгмийн ухаан) ,Судлаач оюутан           - 10:10
Дээрх цагуудад шалгуулагчдыг оруулж эхлэх тул хоцролгүй ирнэ үү.
 
 
АНХААРУУЛГА
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт өгөхөөр бүртгүүлэгчид дараах зүйлийг анхаарна уу:
 
  1. Шалгалт эхлэх цагаас хоцорч ирсэн тохиолдолд шалгалтад оруулах боломжгүй!
  2. Бичгийн шалгалт авах анги танхим, суудлын хуваарилалтыг шалгалт авах өдрийн 8:30 цагт МУИС-ийн 2-р байрны үүдэнд байрлуулна.
  3. Шалгуулагчид шалгалтын байранд орохдоо биеийн халууныг хэмжүүлж гараа ариутгана.
  4. Амны хаалт зүүгээгүй, биеийн халуун 37.1-ээс дээш болон амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн (халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй, суулгах, бөөлжих г.м.) хүмүүсийг шалгалтын байранд нэвтрүүлэх боломжгүй.
  5. Шалгуулагчийг зөвхөн иргэний үнэмлэх, шалгалт өгөх эрхийн бичгээр шалгалтын байранд нэвтрүүлнэ.
  6. Шалгуулагчид шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудалдаа сууж бэлтгэлээ хангасан байна.
  7. Шалгуулагч зөвхөн өөрийн дугаар бүхий суудалд сууна.
  8. Шалгалтын байрны гадна болон дотор хүн хоорондын зай 1,5-2 метр байна.
  9. Шалгуулагчид гар барих зэргээр бусдын биед хүрэхгүй зайнаас харьцана.
  10. Шалгалтын байранд гадуур хувцсаа нэг дор өлгөх/тавих, сэгсрэхийг хориглоно.
  11. Үзэг, харандаа, баллуур зэрэг хэрэглэгдэхүүнийг өөрсдөө бэлтгэж ирэх бөгөөд бусдад дамжуулж хэрэглэхийг хориглоно.
  12. Анги танхимуудад цаг үгүй тул өөрийн цагийг ашиглаж болно.
  13. Шалгалтын үед ухаалаг утас, тооны машин, тооны машин болон бусад төхөөрөмж ашиглахыг хатуу хориглоно.
  14. Хоорондоо ярих, хуулах, бусдын анхаарлыг сарниулах үйлдэл гаргасан хүнийг танхимаас гаргана.
  15. Шалгалтын дүнг 9 дүгээр сарын 8-ны өдөр тус ЭСЯ-ны вэб хуудсаар зарлах болно.
 
Жич:   
  • Шалгалттай холбоо бүхий аливаа өөрчлөлт гарсан тохиолдолд цахим   шуудангаар мэдэгдэх болно.
  • Лавлах утас: 320777 (124; 125), Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэс
  • Их сургуулийн үндсэн оюутан】
    jscholarship1@ul.mofa.go.jp

    【Техникийн коллеж】
    jscholarship2@ul.mofa.go.jp

    【Мэргэжлийн сургууль】【Судлаач оюутан】
    jscholarship3@ul.mofa.go.jp