Элчин сайд М.Игавахара болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нар Мобиком корпорацийн дата төвтэй танилцав

2025/5/6
1
2
 5 дугаар сарын 4-ний өдөр, Элчин сайд М.Игавахара нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн хамт Японы KDDI корпорацийн охин компани бөгөөд Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор болох Мобикомын дата төвтэй танилцав.
 Тус хүрээнд Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал К.Күрүшимагийн зүгээс үйл ажиллагаа болон дата төвийн үүрэн холбооны салбарт үзүүлэх стратегийн ач холбогдлын талаар танилцуулж, талууд мэдээллийн технологийн салбарын ирээдүйн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 Япон Улс хоёр орны "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031 он) -т тулгуурлан мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааг урагшлуулах болно.
3