Элчин сайд М.Игавахара Мобиком Корпораци ХХК-н дата төвтэй танилцав

2024/5/8
1 Дата төвтэй танилцаж буй элчин сайд М.Игавахара
2 Мобиком болон GEOTRA-н хүмүүстэй хамт
 5 дугаар сарын 7-ны өдөр, элчин сайд М.Игавахара Японы KDDI Корпорацийн охин компани, Монголын харилцаа холбооны томоохон компани болох Мобиком Корпораци ХХК-н дата төвтэй танилцав.
 Мөн Мобиком Корпораци ХХК болон Японы GEOTRA компанийн ажилтнаас их хэмжээний дата ашиглан хүмүүсийн хөдөлгөөний ​​урсгалын мэдээллийг задалж, дүн шинжилгээ хийх шинэ үйлчилгээний талаар мэдээлэл авлаа. Уг үйлчилгээг ашиглан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, шинээр дэлгүүр нээхдээ байршлаа сонгох зэрэг төлөвлөлт дэмжих зорилгоор ашиглах боломжтой юм.