Элчин сайд М.Игавахара АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг үзэж танилцав
2024/7/25

7-р сарын 25-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд, тус эмнэлгийн захирал М.Адилсайхан хүлээн авч танилцуулга хийв. Уг эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж, 2019 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгснөөр тус оны 10-р сараас үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм.
Мөн ЖАЙКА-гийн зүгээс “Япон-Монгол Сургалтын Эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулах, менежментийг төгөлдөршүүлэх төсөл”-ийг 2017 оны 3-р сараас 2022 оны 3-р сар хүртэл амжилттай хэрэгжүүлсэн. Одоо Боловсролын яам болон Эрүүл мэндийн яамтай хамтран “Монгол-Японы эмнэлгийн менежмент болон хүний нөөцийг чадавхжуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн тус төслийн хүрээнд компьютер томографи (C), MRI аппарат, ангиографийн аппарат болон оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд, Япон Улсын буцалтгүй тусламжаар зөөврийн рентген аппарат, хэт авианы сканнер, эмнэлгийн зориулалтын ор, эмчилгээний багаж хэрэгсэл болон түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгсөн юм.