Япон улсын хилийн хяналтын талаарх шинэ журмын тухай (2023 он 4 дүгээр сарын 3-ны өдөр)
2023/4/14
- Шинэ төрлийн корона вирустэй тэмцэх төв албаны 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрт үндэслэн шинэ төрлийн корона вирусын халдварын халдварт өвчний тухай хуулин дахь ангиллыг өөрчилж буйтай холбогдуулан шинэ төрлийн корона вирусын халдварын эсрэг авч хэрэгжүүлж байсан хилийн хяналтыг чангатгах арга хэмжээг (түр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үүнд оруулна) дуусгавар болгохоор ажиллаж байгаа болно. Нөгөөтэйгүүр шинэ төрлийн халдварт өвчний нэвтрэлтийг тайван цагт хянаж барих зорилгоор “Халдварт өвчний геномын ажиглалт тандалт”-ыг 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлэхээр болов.
- БНХАУ (Хонгконг, Макао-г оруулахгүй) –с зорчигч тээврийн шууд нислэгээр Япон улсад зорчиж буй иргэдэд түр авч хэрэгжүүлж байгаа “дээжийн шинжилгээ”-г үргэлжлүүлэхийн зэрэгцээ, 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлэн “онгоц хөөрөхөөс 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариу бүхий бичиг ” эсвэл “ДЭМБ-аас зөвшөөрсөн 3 тун вакциныг хийлгэсэн болохыг тодорхойлох вакцины гэрчилгээ”-ний аль нэгийг урьдын адил шаардах болно.
