Элчин сайд М.Игавахара Миязаки мужийн Мияконожо хотод айлчилж хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов

2024/3/12
1 Хотын дарга Икэдагийн хамт
2 Мияконожо хотын удирдлагуудтай санал солилцов
 3 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд, Элчин сайд М.Игавахара Улаанбаатар хоттой найрамдлын харилцаатай Миязаки мужийн Мияконожо хотод зочлон, хотын дарга Икэда болон холбогдох хүмүүстэй уулзаж, орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Мөн Миязаки үүлдрийн үхрийн мах бэлтгэн экспортолдог “Миячикү” компани болон шочү-архи үйлдвэрлэгч “Киришима Шүзо” компанитай танилцсанаас гадна, Миязаки мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх талаар тус мужийн хөдөө аж ахуйг дэмжих корпорацын захиралтай санал солилцов.
 Мияконожо хот нь 1999 онд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсон хүчний солилцоог идэвхтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ Миязаки үүлдрийн үхрийн махыг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Монголд сурталчлах үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна.
3 Миязаки мужийн Хөдөө аж ахуйг дэмжих корпорацын захирал Камэзава, Миячику компанийн удирдлагуудтай санал солилцов
4 Миячику компанийн холбогдох хүмүүсийн хамт
5 Киришима Шүзо компанийн шочү-архины үйлдвэрлэлийн явцтай танилцав
6 Киришима Шүзо компанийн бүтээгдэхүүн танилцуулах буланд