Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы үндэсний хөгжмийн бэсрэг тоглолт, танилцах сургалт болов
2022/11/17
Японы Элчин сайдын яам 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын хүүхдийн ордонд, 13-ны өдөрт Налайх дүүргийн Соёлын ордонд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы үндэсний хөгжмийн бэсрэг тоглолт, танилцах сургалтыг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд тоглолтоо толилуулсан Огава Дайсүкэ тэргүүтэй “Кизүна хамтлаг”-ийнхан оролцлоо.
Тоглолтын дараа япон бөмбөр, шанз, бишгүүр, цуур хөгжмийн төрлөөр хуваагдан, хөгжмийн танилцуулга сургалтыг явуулсан бөгөөд Монголын хүүхдийн ордны 100 орчим, Налайх дүүргийн Соёлын ордны 200 орчим хүүхэд, залуучууд оролцож японы үндэсний хөгжмийг биетээр үзэж танилцах, тоглох боломж олдсон. Хүүхэд, залуучууд нь энэхүү бэсрэг тоглолт болон танилцах сургалтаар японы соёлын тухай мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж чадлаа.
【12-ны өдөр, Монголын Хүүхдийн Ордон】

【13-ны өдөр, Налайх дүүргийн Соёлын ордон】