Элчин сайд М.Игавахара МИАТ ТӨХК-н шинэ онгоц хүлээн авах ёслолд оролцов
2024/4/26
4 дүгээр сарын 25-ны өдөр, Элчин сайд М.Игавахара “Чингис Хаан” Олон Улсын Нисэх буудал дээр болсон МИАТ ТӨХК-н "BOEING 787-9 Dreamliner" агаарын хөлөг хүлээн авах ёслолд оролцлоо.
Уг ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг олон хүмүүс оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ агаарын тээврийн салбар дахь Монгол-Японы хамтын ажиллагааны талаар дурдаж, “Шинэ онгоц оруулж ирснээр “Go Mongolia” буюу Монголд зочлох жилийн хүрээнд гадаадын олон жуулчид зочлон ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.