Элчин сайд Х. Кобаяши МИАТ ТӨХК-д зочлон АХЗҮГ-тай танилцав
2022/7/8

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Элчин сайд Х. Кобаяши МИАТ ТӨХК-ийн төв байранд зочлон Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай санал солилцохын зэрэгцээ МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ (Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар)-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Х. Кобаяши, шаардлагатай үед Япон иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийлэв. Гйцэтгэх захирал Б.Мөнхтамир, агаарын тээврийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, улмаар МИАТ ТӨХК нь нислэг үйлдвэрлэлдээ ачаа тээврийн В757-200F маягийн агаарын хөлгийг нэвтрүүлэх гэж буйтай холбогдуулан карго тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон Улсын компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ-тай танилцах үеэр АХЗҮГ нь 5 улсын 12 авиакомпанитай хамтран ажилладаг бөгөөд жилд дунджаар 23 агаарын хөлөгт хүнд ба хөнгөн хэлбэрийн техникийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгон ажилладагаа танилцууллаа. Мөн МИАТ компанийн зүгээс Япон Улсын агаарын тээврийн компаниудтай агаарын хөлгийн засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.