Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзав

2026/3/24
1 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
2 Элчин сайд М.Игавахара
 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Гадаад харилцааны яаманд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, 2027 онд дипломатын харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиохтой холбогдуулан Япон-Монгол хоёр улсын харилцааг цаашид улам хөгжүүлэхийн тулд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.