“Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуулийн япон хэл сурах орчныг сайжруулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа болов
2023/6/14
6 дугаар сарын 12-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд болсон “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуулийн япон хэл сурах орчныг сайжруулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа оролцлоо.
Энэхүү төслөөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах Мэргэд лаборатори сургуулийн нэг ангийг япон хэлний сургалтын танхим болгон засварлаж, япон хэлний сургалтын хэрэглэгдэхүүн (ширээ, сандал, компьютер, ухаалаг самбар, принтер зэрэг) олгосноор сурагчид ая тухтай бөгөөд үр дүнтэй япон хэл сурах орчин бүрдэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Элчин сайдаас гадна Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар оролцсон бөгөөд энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши “Япон Улсын ард түмний бэлэг болсон энэхүү япон хэлний танхимдаа сурагчид Та бүхэн япон хэлний чадвараа дээшлүүлж, Япон орны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэн, Япон, Монгол орныг холбох гүүр болохыг хүсэж байна” хэмээгээд сурагчдад сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Мөн Элчин сайд Х.Кобаяши 6 дугаар сарын 10-ны өдөр, Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж, Японы буцалтгүй тусламжаар баригдсан Үр тарианы агуулах (1997онд ашиглалтад орсон) болон Хархорум музейтэй (2010 онд ашиглалтад орсон) танилцан, эдгээрийг үр дүнтэй ашиглаж байгааг үзэж сонирхов.