Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд бараалхав
2020/7/22

7 дугаар сарын 20-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд бараалхаж, Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргэхийн хамт, цаашид хоёр орны харилцаа болон дэлхий даяар тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний эсрэг авах арга хэмжээний талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгээс Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой холбогдуулан баярын мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлээд, хоёр орны эдийн засгийн салбар дахь төсөл хөтөлбөрүүд болон 2022 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил зэрэг олон салбарт үргэлжлэн нягт хамтран ажиллах талаар санал солилцов.