Элчин сайд Х.Кобаяши Засаг дарга Д.Сумъяабазартай уулзаж ярилцлаа

2021/7/9
1
 7 сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж илэн далангүй санал бодлоо солилцов.  
 Уулзалтын үеэр ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд дээрх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.