Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Номын санд ном хүлээлгэн өгөв

2022/12/21
1 Ном хүлээлгэн өгөх үеэр
2 Хүлээлгэн өгсөн номнууд
   Японы “NIPPON FOUNDATION” байгууллагын дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “THE READ JAPAN PROJECT” төслийн хүрээнд12 дугаар сарын 19-ний өдөр Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Номын санд ном хүлээлгэн өгөв.Энэ үеэр Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Нарийн бичгийн дарга Р.Төрдалай, Монгол Улсын Төрийн соёрхолт доктор, профессор О.Батсайханаас гадна япон судлаачид оролцсон бөгөөд Элчин сайд Х.Кобаяши болон Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоод ном хүлээлгэн өгсөн батламжийг гардуулан өгөв.

   Уг төсөл дэлхийн улс орнуудын олон байгууллагад Япон орны тухай англи хэлээр хэвлэгдсэн ном хүлээлгэн өгч Японы талаар илүү өргөн хүрээнд, гүн гүнзгий ойлголт өгөх зорилготой бөгөөд тус хүрээлэнд энэ жил 41 ном хүлээлгэн өглөө.

   Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ жил хүлээлгэн өгсөн номоор дамжуулан Японы талаарх ойлголтыг гүнзгийлж, хоёр орны харилцаа улам хөгжүүлнэ хэмээн  найдаж байна.